Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
Нийгэм, Улс төр 1 жилийн өмнө     78    0
XX зууны манлай бүтээн байгуулалт болсон Эрдэнэт хотын өдрийг Эрдэнэтчүүд, Орхончууд бид тэмдэглэн өнгөрүүлж байна. Эрдэнэт хотын түүхтэй холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэнэтийн бүтээн байгуулалтын түүхэн товчоо /1974-1983/” номын нээлт болон “Эрдэнэт хотын өдөр”-ийн баярын хурал, хүндэтгэлийн концерт Уурхайчин соёлын ордонд боллоо. Энэхүү баярын хурал, хүндэтгэлийн концертод Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал болон Орхон аймаг, Эрдэнэт хотын үе үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар, Орхон аймагтай найрамдалт харилцаатай ОХУ-ын улсын Буриад, БНХАУ-ын Манжуур хотын дарга удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс аймаг, орон нутгийн шагналаар шагнагдлаа. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)