ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
Онцлох мэдээ 1 жилийн өмнө     153    0
ХАА-н МСҮТ-д 2018-2019 оны хичээлийн жилд зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна. Үүнээс 2.5 жилээр суралцдаг оюутан 126, нэг жилийн сургалтад 67 хүн суралцдаг талаар мэдээлэл өглөө. Насанд хүрэгчдийн сургалт гэдэг нь 18-ээс дээш насны иргэдэд нэг жилээр мэргэжлийн сургалтад хамруулаад  төгсөхөд нь  мэргэжлийн үнэмлэхтэй гардаг ажээ. ХАА-н чиглэлээр хүссэн мэргэлээрээ нэг жил суралцах боломжийг эднийх иргэдэд олгодог байна. Энэ МСҮТ-ийн хувьд төгсөгчдийнх дийлэнх нь төгсөөд ажлын байртай болдог аж.