Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
Онцлох мэдээ 8 сарын өмнө     52    0
Даваа гарагийн өглөө 09.00 цагт Нутгийн удирдлагын ордны Бага танхимд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар “Аймгийн ИТХ-ын 2019 оны хийж гүйцэтгэх ажлын  төлөвлөгөө батлах тухай”, “Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай”, “Бусад” гэсэнг асуудлыг авч хэлэлцсэн юм. Энэ удаагийн хуралд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, тэргүүлэгч С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар,Д.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар, Д.Батбилэг нар оролцлоо. Аймгийн ИТХ-ын 2019 оны хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудалд Тэргүүлэгчид өмнө нь саналаа хүргүүлсэн хэдий ч энэ удаад жилийн нэгдсэн төлөвлөгөөг нухацтайхан хэлэлцэв. -Д.Батбилэг: Аймгийн ГХБХБГ-т энэ оны нэгдүгээр улиралд багтаан шалгалт хийх тухай төлөвлөгөөнд орсон уу. Энэ тухай саналыг Алтаншагай бид нэлээн эрт гаргасан. Аймгийн ИТХ-ын 2019 оны ажлын төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын ажилд хяналт шалгах тухай багтсан уу? -П.Пүрэвлхагва: Хөрөнгө оруулалтын ажлын явцын тухай тав, есдүгээр саруудад танилцах гээд орсон байгаа. Газар олголт, өмчлөлт, ашиглалтын байдалд иж бүрэн шалгалт хийх гээд оруулъя. Бүр нэгдүгээр улиралд багтаая. -С.Батжаргал: Хурлын байгууллагын эрх үүргийн хүрээнд л газрын албыг шалгах ёстой. Түүнээс биш бид тухайн байгууллагын дотоод ажлыг шалгах эрх байхгүй. Харин нийтийн тээврийн асуудал хүнд байна. Энэ талыг тойрсон асуудлыг оруулж болох уу. Автобусны үнэ 2008 оны тогтоосон тарифаар яваад байгаа. Одоо зогсох дээрээ тулаад байна. Үүнийг авч хэлэлцэж болох уу?     - П.Пүрэвлхагва: Нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг аймгийн ЗДТГ-аас оруулж ирэх ёстой. Оруулаад ирвэл бид хэлэлцэнэ. -Д.Эрдэнэбат: Түрээсийн орон сууцны асуудлыг зургаадугаар сард тавьжээ. Иргэдийн хувьд хүлээлтийн байдалд байгаа. Урагшлуулах боломж байна уу? -С.Батжаргал: Хугацааг нь урагшлуулах боломжтой. -П.Пүрэвлхагва: БХБЯ-наас түрээсийн орон сууцны талаар ямар ч санал ирээгүй байгаа. Аймгийн хувьд яаманд саналаа хүргүүлсэн. Хариу ирээгүй байна. Хугацааг нь эхний хагас жилд багтаан хэлэлцэх гээд оруулчихъя.    
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг