Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
Онцлох мэдээ 8 сарын өмнө     47    0
Булган аймгийн төв Булган суманд энэ оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15:05 цагийн орчимд гахайн “Мялзан” өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл иржээ. 11-ний өдөр шинжилгээний хариу гарахад Африкийн гахайн мялзан өвчин болох нь тогтоогдсон байна.        Иймээс манай аймгийн Онцгой комиссын хурлыг тухайн өдрийн 16 цагт яаралтай зарлан хуралдуулж, аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/01 дүгээр захирамжаар Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг  байгуулагдсан.       Аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн газар, Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг даргын тамгын газрууд уг өвчлөл хил залгаа орон нутагт гарсантай холбогдуулан  урьдчилан сэргийлэх, тандалтын арга хэмжээг зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн билээ. Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаварын дагуу Орхон аймгийн хэмжээнд гахайн фермер эрхлэгчдийн байршил газруудад үзлэг тандалт явуулах явцад Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт орших төвлөрсөн хог хаягдлын цэгт 124, Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших “Сүүний тасаг” гэх газар 107 тооны гахайн сэг, зэм хаясныг илрүүлэн дээж авч шалгуулахад лабораторийн шинжилгээгээний хариугаар гахайн “ Мялзан” өвчин болох нь нотлогдоод байна.       Иймээс аймгийн Онцгой комисс өнөөдөр дахин хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаас Аймгийн хэмжээнд байгаа  гахайн аж ахуй эрхэлж буй иргэдийг хотын төвөөс гаргах, нүүлгэн шилжүүлэх, уг өвчний вирусийн тээж, тараах магадлалтай хогийн цэг дээрх нохойг устгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг 14 хоногийн хугацаанд голомтын болон сэжигтэй бүсэд давтамжтайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх,  Мал эмнэлгийн  ерөнхий газраас ирүүлж байгаа заавар зөвлөмжийн дагуу ажиллах, 14 хоногийн хугацаанд хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоож, шаардлагатай эм бэлдмэл, ариутгалын бодис, техник хэрэгслийг нөөцлөх зэрэг үүрэг чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өглөө. Африкийн гахайн мялзан өвчин Булган, Төв гэх мэт бусад аймгуудад ч мөн илрээд байна. [sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг