Өвөлжилтийн бэлтгэл хангалттай түвшинд байна
Хотын амьдрал 5 жилийн өмнө     39    0
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Орхон аймгийн өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцэж, холбогдох албадын хүмүүсийн мэдээллийг сонслоо. Эрдэнэт хотын хэмжээнд 41 ажил төлөвлөснөөс 70 гаруй хувийн биелэлттэй байгаа нь хангалттай түвшинд байгааг аймгийн ЗДТГ-ын дарга В.Сумъяасүх мэдээлсэн юм. Дулааны цахилгаан станцын нүүрс татан авалт, ус, дулаан дамжуулах компаниудын засвар боломжийн хэмжээнд хийгдэж байгаа. Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулж, олон бүтээлч ажлууд өрнөж байна. Тухайлбал, 12 багийн гудамжны гэрэлтүүлэг, есөн давхрын айлуудын цахилгаан шатны засвар, цахилгаангүй, алслагдсан гэр хорооллын айл өрхийг цахилгаанд холбох, орон сууцны байруудын дээвэр, заадасны засвар зэрэг олон жил гар хүрч байгаагүй ажлуудыг эхэлж, дуусах шатандаа оржээ. Мөн ПДУ-гийн 200 гаруй айл өрхийн дулаан, усыг шийдэж, төвийн шугаманд холбосон. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын болон өвөлжилтийн бэлтгэлийг хангасан ажлууд үр дүнтэй хэрэгжиж байгааг онцолсон юм.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг