Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав
Хотын амьдрал 9 сарын өмнө     66    0
Тайванаас жил бүр эмнэлэгийн байгууллагын болон энгийн иргэд Монголд ирж эмчилгээ сувилгааны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, эмнэлгийн ажилчдыг сургах дадлагажуулах сургалт явуулах, хандив тусламж өгөх зэргээр эрүүл мэндийн салбарт тодорхой хувь нэмэр оруулдаг. Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал 2018 онд Тайваний төлөөлөгчийн газрын зарим удирдлагуудыг манай аймагт айлчлах үед нь БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд үүний хүрээнд цаашид манай аймагтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Тэгвэл энэ удаа БОЭТ-д эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж хандивласныг Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар гардуулан өглөө.       Тайваний эрүүл мэндийн яам, Тайпэй хотын эмнэлэг, Тайваны олон улсын эрүүл мэндийн сургалтын төв нь арав гаруй жилийн хугацаанд манай улсаас 300 орчим эмч, эмнэлэгийн ажилтныг Тайваний их сургуулийн эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, Зүүн Азийн эмнэлэг, Чан Хуа Христийн эмнэлэг, Хятадын уламжлалт анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэг зэрэг улсдаа нэр хүндтэй эмнэлгийн байгууллагуудад сургах эмч сололцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд цаашид манай аймгаас Тайвань, Япон зэрэг улс орнуудад эмч нарыг солилцуулан ажиллуулж, сургах юм.       Манай аймгийн БОЭТ нь өндөр ачаалалтай ажилладаг бөгөөд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил нь ихэвчлэн эмнэлгийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ, оношлогоо шинжилгээний багаж хэрэгсэл авах зэрэгт ихэвчлэн зарцуулагддаг. [sgmb id="1"] Тиймээс эмнэлгийн асаргаа хувилгааны хэрэгсэл дутмаг байдаг байна. Энэ удаа Тайваний төлөөлөгчийн газраас БОЭТ-д эмнэлгийн асаргаа сувилгааны тоног төхөөрөмж болох тэргэнцэрүүд, хүүхдийн үзлэгийн ор, эмнэлгийн зориулалттай ор, матрас, сувилагчийн эм хэрэгсэл зөөвөрлөх дугуйт тэргэнцэр гэх мэт зүйлсийг бэлэглэжээ.
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)