Авто ослын улмаас 18 настай эмэгтэй амиа алджээ
Хотын амьдрал 5 сарын өмнө     59    0
Аймгийн хэмжээнд сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болоод зам тээврийн осол аваар ар араасаа гарсаар байгааг Цагдаагийн газраас мэдээлж байна. Он гарсаар аймгийн хэмжээнд эхний хоёр сарын байдлаар  авто ослын улмаас 5 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэдийгээр он гараад удаагүй байгаа ч гэсэн  авто ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо өмнөх онтой харьцуулбал нэгээр нэмэгдсэн  байна. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч 2018 онд авто ослоор нийтдээ 4 хүн амь насаа алдсан бол дөнгөж оны эхний хоёр сарын байдлаар  аймгийн хэмжээнд дөрвөн том авто осол гарч 5 хүн амь эрсдээд байна. Дээрх дөрвөн  ослын 3 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогджээ.Тухайлбал,  өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт зам тээврийн томоохон осол гарч 18 настай эмэгтэй амиа алдсан байна. https://www.youtube.com/watch?v=PeaHAi3LZko&feature=youtu.be&fbclid=IwAR3SslZ8AdbPXu6exjyi0TTqXiqTXxuV9LB7SSFF7Gc_PykdkPtAIJMhPrY Аймгийн Тээврийн цагдаагийн тасгаас нийт ард иргэддээ  сэрэмжлүүлэг хүргэж байна. Автын осол аваараас урьдчилан сэргийлж, юуны түрүүнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх,  заавал жолооч , зорчигч гэлтгүй бүх нийтээрээ энэ төрлийн зам тээврийн осол зөрчилтэй тууштай тэмцэхгүй бол зам тээврийн осол аваар огцом өсөх хандлагатай байгааг анхаарууллаа. Мөн сүүлийн үед 18-19 насны залуучууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах тохиолдол  багагүй  байгаа талаар аймгийн Тээврийн цагдаагийн тасгаас онцоллоо. Аймгийн хэмжээнд 2019 он гарснаас хойш  эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчлийг илрүүлж арга хэмжээ авч ажиллажээ. Р.Ханд  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг