Л.Эрдэнэбулган: Хангалын голын бохирдолд цагаан тоос хэрхэн нөлөөлж байгааг тогтооно
Онцлох мэдээ 7 сарын өмнө     52    0
                     БОАЖЯ-наас манай аймагт ажилласан Ажлын хэсгийн гишүүн, яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган Эрдэнэт үйлдвэрийн усны хэрэглээ, хаягдлын санд байгаа усны байдал, төлөв, Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгааг судалсан талаараа танилцуулсан юм. “Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр усны хэрэглээгээрээ улсдаа хоёрдугаарт ордог. Хаягдлын санд байгаа усны болон ашиглаж байгаа усны оролт, гаралт дээрээс дээж авлаа. Дээжээ шинжилнэ. Эрдэнэт үйлдвэр ус бохирдуулсаны төлбөр төлдөг болно. Хууль нь байгаа, хэрэгжихгүй өдий хүрсэн. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс усны блансын тооцоо, судалгааг хаягдлын сангийн усанд хийх ёстой. Усны шүүрэл, алдагдал, эргэн ашиглалтын тал дээр шалгасан. Энэ удаагийн шалгалтаар Хангалын голын бохирдолд цагаан тоос хэрхэн нөлөөлж байгааг тогтооно. 2002 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн хувьд Орхон аймгаас жил бүр 2 тэрбум төгрөгийг усны алдагдал нэрээр авдаг. Үүнийг зогсооно. Энэ талаар хуульд ч заасан байгаа. https://youtu.be/9QybzsuA9GM Энэ удаагийн шалгалтаас харахад Эрдэнэт үйлдвэрийн усны алдагдал 54 хувьтай байна. Энэ бол үнэхээр их тоо хэмжээ. Олон улсад 8-10 хувийн усны алдагдлыг хэвийн гэж үздэг. Усны алдагдал буюу шугамын алдагдал Улаанбаатарын хэмжээнд 13-15 хувьтай байгаа. Зарим үед 18 хувьд хүрдэг. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн тухайд 54 хувь гэдэг бол үнэхээр асуудалтай. Энэ бүхнийг урьдчилсан байдлаар тогтоолоо. Эцсийн дүгнэлт гуравдугаар сарын 30-ны дотор гарна. Сайдын зөвлөлөөр орсоны дараа олон нийтэд ил болно” хэмээсан юм. [sgmb id="1"][sgmb id="1"]
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)