Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
Онцлох мэдээ 8 сарын өмнө     61    0
 Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаан болон С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэлээ. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг төрийн өмчид бүртгэж ТӨҮГ болгох шийдвэрийг гаргасан гэдгийг энэ үеэр дуулгасан юм. Тэрбээр “”Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Би уучлал гуйж байгаагүй хүн шүү. Ахиж монголын хуульчид эрүүдэн шүүх явдлыг системийн өөрчлөлт хийж өөрчлөх шаардлагатай юм байна. Би ийм аймшигт юм үзээгүй. Аймшигтай юм болоод байгаад мэдсэн учраас хэд хэдэн хэрэг үүсгэсэн. Захиалагчийг олох нь битгий хэд бүр замхаруулсан байна билээ. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү. С.Зоригийг амь нас хохирсон хэрэг дээр сүүлийн үед тагнуулын байгууллага их нааштай ажиллаж байгаа. АТГ ч учир зүйг нь олох гэж дэмжиж байгаа. Би мөрдөн байцаах ажил эрхэлж, прокурорт ажиллаж, цаазын ялтай хүний сүүлийн мөчид нь ч уулзаж зөндөө л юм үзсэн. Гэтэл үүн шиг аюултай юм үзээгүй, сонсоогүй. -С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдсан хэрэгтнүүдийг эрүүдэн шүүх ажил явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ нь тодорхой болсон. Би анхнаасаа энэ талаар ярьж байсан. Хүний хашаанд нас барсан хүний цогцсыг аваачиж тавих ажлыг ил хийж байгаа хүмүүс далд үүнээс долоон дор юм хийсэн байх магадлалтай гэж мэргэжлийн мэдрэмжээрээ би ярьж байсан. Энэ асуудлыг аюулгүй зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна. Тагнуулын хоёр ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэл Тагнуулаасаа тавигдаад энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон хүн хоригдсон. Би сайд болоод нэг хүнийг халсан. Тагнуулын ахлах дэслэгч цолтой хүн хурандаа авчихаад яагаад үүнийг удирддаг юм гэж хэлээд би ажлаас нь чөлөөлсөн. Энэ ийм учиртай юм. Тэр хүн шалгагдаж байгаа. Шалгалт дахин үргэлжилнэ. Монголд дахин хэзээ ч 1937 оных шиг арга хэмжээ хийж болохгүй болгоно. Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Шоронд 20-25 жилийн ялтай. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа” хэмээжээ[sgmb id="1"].        
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)