Харилцаа, хандлагаа сайжруулахыг үүрэг болгов
Онцлох мэдээ 5 сарын өмнө     108    0
Энэ жил төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгаж, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгохоор Засгийн газраас зарласан.  Орхон аймгийн хувьд Засаг даргын тамгын газарт иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдол, талархлыг хүлээн авах 70353511 утсыг ажиллуулдаг. Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр өнгөрсөн долоо хоногт ирсэн  санал гомдлыг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл иргэдийн санал гомдол хүлээн авах  70353511 утсанд төрийн байгууллагуудтай холбоотой хэд хэдэн гомдол ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт аймгийн засаг даргын тамгын газарт ирсэн санал гомдлоос төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын алба хаагчидтай холбоотой нэг гомдол иржээ. Боловсролын салбартай холбоотой хоёр, эрүүл мэндийн салбартай холбоотой нэг гомдол тус тус гарсан байна. Иймд "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил"  болгон зарласантай холбоотой ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс агентлагуудад харилцаа хандлагаа сайжруулж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч үүрэг болголоо. Төрийн байгууллагуудтай холбоотой иргэдээс  ирэх санал гомдол буурахгүй байгаа гэдгийг аймгийн Засаг даргын орлогч  Д.Батжаргал шуурхай зөвлөгөөний үеэр онцолсон юм.  Засаг даргын шуурхай зөвлөгөөний төгсгөлд  төрийн байгууллагуудын харилцаа хандлагыг дээшлүүлэхээс гадна хэд хэдэн ажлын үүрэг даалгаврыг өглөө. Урин дулааны цаг ирж барилгын ажил эхэлж иргэд орон байрандаа засвар тохижилт хийдэг. Энэ үеэр дур мэдэн засвар хийх ханаа цөмлөхөөс үүдэн даацын хана нурах эрсдэлтэйг анхаарууллаа. Хотын төвийн болон гэр хорооллын дундах эвдрэл гэмтэлтэй тоглоомыг засч  янзлах ажлыг  эхлүүлэх хэрэгтэй байна. ХХҮГ, Баян-Өндөр сум,  Хот тохижуулах газар хамтран түр ажлын байр гарган ажиллахыг сануулсан юм.  
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг