О.Содбилэг: Сайн судалсны эцэст мэргэжлээ сонгохыг зөвлөж байна
Мэдээ, мэдээлэл 2 сарын өмнө     130    0

   Орхон аймагт энэ жил 600 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөр бэлдэж байна.Төгсөх ангийнханд мэргэжлээ сонгох гэдэг хүндхэн бөгөөд хариуцлагатай сонголт тулгардаг. Тэдэнд зориулж мэргэжил сонголтын сургалтыг УИХ-ын гишүүн Содбилэг зургаа дахь жилдээ  зохион байгуулж байна. Мэргэжил сонголтын сургалт Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд хоёр өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү сургалтад Орхон аймгийн 20 сургуулийн 600 гаруй хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.  Өөрийн хүсэл сонирхолд нийцсэн мэргэжлийг сонгосноор эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох үндэс тавигдахыг сургалт зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

     Улсын хэмжээнд их, дээд сургууль төгсөгчдийн 30 хувь нь  мэргэжлээрээ  ажиллаж байна гэсэн судалгаа байдаг.  Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа нь олон шалтгаантай ч  мэргэжлээ буруу сонгосноос үүдэлтэй. “Сурагчид мэргэжлээ сонгохдоо цалин өндөртэйг нь, аль эсвэл эцэг эхийн зөвлөснөөр, бусад хүмүүсийн сайн гэсэн мэргэжлийг сонгосноос болдог” гэж мэргэжилтнүүд хэлдэг.

Мэргэжил сонголтод гаргадаг алдаа нь  хамгийн эрэлт ихтэй  байгаа ажлыг сонгох явдал юм. Харин эрэлттэй байгаа ажлын байр хэр удаан үргэлжлэх,  тухайн ажлыг хийж чадах эсэхийг тунгаах хэрэгтэй. Өөрийн хүссэн ажлаа хийж амжилттай ажиллахын тулд   мэргэжлээ сайтар судлахыг төгсөх ангийн сурагчдад УИХ-ын гишүүн О.Содбилэг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг