Д.Цолмон: Долоодугаар сараас өмнө хогийн ургамлыг устгах хэрэгтэй
Мэдээ мэдээлэл 7 сарын өмнө     127    0

Тавдугаар сараас харшлын үе эхэлж байна. Ургамал ногоо ургаж цэцэглэх үеэр ургамлын харшилтай хүмүүсийн харшил ихэсдэг.  Ялангуяа ойр орчмын зэрлэг ургамал шарилжнаас харшлах тохиолдол байдаг. Амьсгалын замын ургамлын харшлаас сэргийлж хогийн ургамлын тоосоо гөвөх үе тоосжилтоос өмнө зулгааж устгахыг мэргэжлийн эмч зөвлөж байна. Хогийн ургамалд лууль, таван салаа, багваахай, шарилж багтдаг байна. Эдгээр ургамлууд 7-9 сард тоосжилтийн үе явагддаг учраас долоодугаар  сараас өмнө хогийн ургамлыг устгах хэрэгтэйг БОЭТ-ийн эмч Д.Цолмон хэлж байна.

Амьсгалын замын харшил нь гуурсан хоолойн багтраа өвчинтэй хавсарч байна. Энэ харшлаас сэргийлж 4-6 сард ой модоор явахгүй байх, 6-7-р сард өвс зүлэгнээс хол байх, 7-9-р саруудад шарилжнаас холдох хэрэгтэй. Хогийн ургамал нь өглөөний таван цагаас 10 цагийн хооронд, орой 17 цагаас 22 цаг хүртэл тоосоо хамгийн ихээр гөвдөг.  Мөн бороо орсны ургамлын тоосжилт ихтэй байдгийг харшлын эмч санууллаа.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)