Заасан хугацаанаас өмнө оношлогоонд орох ёстой
Хотын амьдрал 1 сарын өмнө     103    1

 Аймгийн хэмжээнд 16 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаагаас 6 мянга гаруй жолооч автомашинаа оношлуулжээ. Авто тээврийн төвд  өдөрт 100 гаруй автомашин оношилгоонд орж байна.  Жилдээ нэг удаа ордог техникийн хяналтын үзлэг оношилгоонд суудлын автомашин 22 мянган төгрөг, ачааны машин  33 мянган төгрөгийн төлбөрийг төлдөг.  Тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын дагуу автомашины өнгө үзэмж, хаалга тэвшний бэхэлгээ, чирэх хэрэгсэл, шил толь, хамгаалах бүс, суудал, түшлэг, бусад иж бүрдэл болох ослын зогсолтын тэмдэг, галын хор, эмийн сан, багаж, нөөц дугуй зэргийг шалгаж байна.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд оношилгоонд орох хугацааг заасан байдаг. Энэ хугацаанаас өмнө техникийн хяналтын үзлэг буюу оношилгоонд орох ёстой. Харин иргэд оношилгоонд орох хугацааг тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаатайгаа андуурах тохиолдол их байдгийг авто тээврийн хяналтын улсын байцаагч А.Мөнхчулуун  хэлж байна.  Мөн автомашин шинээр худалдан авсан иргэн оношилгоонд орох хугацаагаа харж шалгахыг анхаарууллаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд оношилгоонд ороогүй тохиолдолд замын хөдөлгөөнд орохыг хориглосон санамж байдаг. Техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг  50 мянган төгрөгөөр торгодог байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг