Шилдэг 10 төслийг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулна
Эдийн засаг 2 сарын өмнө     340    0

Орхон аймгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих  зорилгоор  бизнесийн төсөл шалгаруулж санхүүжилт олгохоор болжээ.  Шинэлэг санаа бүхий бизнесийн төсөл нь орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхыг төслийн багаас сануулж байна. 

 “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” ТББ,  “СОЛОСЭЙФ” компани,  “WWW.Bat-Erdene.mn” сайтаас зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд Орхон аймгийн харьяат, бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн  бэрхшээлтэй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, өрх толгойлсон болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүд хамрагдах юм.  Эхний шатны сонгон шалгаруултанд тэнцсэн 50 төсөлд “СОЛОСЕЙФ” компанийн  гарын бэлгээр урамшуулах юм. Мөн шилдэг 10 төсөлд тус бүр нэг сая төгрөгийн шагнал, цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчидтай холбох болон бусад дэмжлэг үзүүлэхээр болжээ. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг “WWW.Bat-Erdene.mn” сайтаас авах боломжтой юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг