Дотоодын цэргийн алба хаагчид хүний амь нас аварчээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     1925    3

Орхон аймаг дахь Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагч П.Нямсүрэн, Ц.Эрдэнэхуяг нар шатаж байсан автомашин дотроос жолоочийг нь татаж гарган амь насыг нь аварчээ. Уг хэрэг энэ сарын 24-ний лхагва гаригт Дэнж багийн зам дээр болсон байна. Үүрийн 05 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан албан хаагчид “Матиз” маркийн автомашин шатаж байхтай таарч, жолооны ард мансуурсан байдалтай байсан жолоочийн амь насыг аварчээ. Алба хаагчид Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна.

“Матиз” маркийн автомашины жолооч аавынхаа машинд түлхүүр тааруулан унаж явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ. Автомашин урд хэсгээсээ эхлэн шатаж байсан. Хэргийн газар дээр яаралтай тусламж үзүүлээгүй бол дэлбэрэх аюултай байжээ.

Дотоодын цэргийн 816 дугаар анги салбарын жолооч П.Нямсүрэн, Шуурхай удирдлагын жижүүр Ц.Эрдэнэхуяг нар иргэний үүргээ биелүүлж, хүний амь нас аварсан гавьяа байгуулжээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг