16 настай хүүхэд цагдаагийн таних тэмдэг ашиглан бусдыг торгож залилан хийжээ
Хотын амьдрал 3 сарын өмнө     123    0

Энэ сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс  “машинтай залуу цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж,  таних тэмдгийг нь ашиглан мотоциклтэй иргэнийг зогсоож бэлнээр10000 төгрөгөөр торгож залилсан” гэх гомдол иржээ. Хэргийн мөрөөр шалгахад хэргийг үйлдсэн иргэн Б-г барьж илрүүлсэн бөгөөд тухайн этгээд нь 16 настай дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байжээ.  Тухайн үед залилуулсан иргэн С нь сэжигтэй санагдсан тул цагдаагийн шуурхай удирдлагын тасгийн 102 утсанд яаралтай мэдэгдэж машиных нь дугаарыг нь тэмдэглүүлсэнээр уг хэргийг иргэн Б үйлдсэн болохыг тогтоожээ.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Содбилэг “Энэ төрлийн залилангийн шинжтэй гэмт хэрэг өмнө нь манай аймагт огт гарч байгаагүй бөгөөд энэ анхны тохиодол боллоо. Холбогдох хуульд зааснаар  цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй этгээд хэрэглэсэн бол тухайн ашигласан эд зүйлсийг нь хураан авч, тухайн  этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог” хэмээсэн юм. Цагдаагийн алба хаагч нь хэрэг зөрчил гаргасан тухайн хуулийн этгээдэд арга хэмжээ авахдаа бэлэн бусаар мөнгөн торгууль оногдуулдаг. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг