Ч.Сэлэнгэ: Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 100 мянгаар торгоно
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     738    1

Зөрчлийн тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж  эхэлсэн. 2018 оны байдлаар Орхон аймгийн Прокурорын газар 22 мянга гаруй зөрчлийг хянажээ. Он гарсаар эхний улирлын байдлаар 8 мянга гаруй зөрчилд хяналт тавин ажиллаж байна. Эдгээр зөрчлөөс жолоодох эрхгүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүсээ зүүлгүй явах, жолоо барьж байгаа үедээ утсаар ярих зэрэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж”-ийг зөрчих, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль тогтоомжийг зөрчих, танхайрах зөрчил давамгайлж байна.

“Зөрчлийн тухай хуулиар зөрчил гаргасан этгээдийг торгох аль эсвэл  7-30 хоногоор баривчлах шийтгэлтэй байдаг.  Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 100 мянган төгрөгөөр торгоно. Дур мэдэн байрандаа өргөтгөл засвар хийх, ус алдах, цахилгаан тасалвал учруулсан хохирлыг барагдуулж зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулах”-ыг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Сэлэнгэ хэлж байна.

Хүний нэр төр, алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нйитэд дэлгэсэн, аль эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан бол хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгодог байна. Танхайрах зөрчлийг ихэвчлэн согтуугаар үйлдэж байна.  Зөрчил гаргасан этгээдийг албадан сургалтад хамруулах 7-30 хоногоор баривчлах эсвэл мөнгөн торгуулиар шийтгэдэг байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг