“Мэндцэцэн”-г дийлэх газар манай аймагт байдаггүй
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     459    0

Аймгийн Засаг даргын долоо хоног бүрийн даваа гарагийн шуурхайд иргэдээс 70353511 утсанд ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн байдалтай орон нутгийн удирдлагууд танилцдаг. Энэ үеэр хамгийн их асуудал дагуулдаг, байнга яригддаг, иргэдийг хохироодог газар нь “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төвтэй  холбоотой иргэдийн гомдол тасардаггүй. “Халуун нь 39 хэм хүрчээд татчих гэд байгаа балчир хүүхдийг хүлээж авдаггүй, харьцааны доголдолтой”-гоос авахуулаад маш олон гомдол ирдэг. Аймгийн удирдлагаас иргэдийн гомдлыг шийдвэрлэж хариу өгөх, “Мэндцэцэн” ӨЭМТ-ийнхэнтэй тулж ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга Д.Мөнхцэцэгт үүрэгддэг. Гэтэл энэ хавар Д.Мөнхцэцэг дарга бараг ажил хийгээгүй. Сураг сонсох нь ээ, Удирдлагын академид сурч байгаа дуулдсан. Энэ хойгуур өнөөх “Мэндцэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийнхөн иргэдийг харин ч нэг чирэгдүүлэх шиг болсон.

Ямар сайндаа л аймгийн Засаг дарга Д.Батлут аргаа барахдаа “Энэ Мэндцэцэнд ямар хүмүүс ажиллаж байна вэ. Шуурхай бүрт эдний талаар иргэдээс гомдол ирж байна. Аймагтай байгуулсан 3 талт гэрээг нь эргэж хараад асуудлыг шийдвэл яасан юм бэ” хэмээсэн удаатай. Үүний хүрээнд аймгийн ЗДТГ-аас “Мэндцэцэн” Өрхийн эрүүл мэндийн төвд шалгалт хийжээ. Эднийтэй холбоотой гарсан гомдол тус бүрийг судалж шалтгааныг тодруулсан байх юм. Өргөдөл, гомдлыг судалж үзэхэд дийлэнх нь буюу 63.6 хувь нь харилцаа, хандлагатай холбоотой байгааг тогтоосон аж.  

Ингээд эцэст нь  70353511 утсаар ирүүлж буй "Мэндцэцэн" өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой гомдлын дагуу шалгалт зохион байгуулж холбогдох арга хэмжээг авах мөн 3 талт гэрээг дүгнэх ажлыг зохион байгуулахаар шийдсэн байна. .

           

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг