Х.Бадамсүрэн: Ажилчдынхаа цалинг өнөөдрөөс 10 хувиар нэмлээ
Мэдээ мэдээлэл 24 өдрийн өмнө     229    1

Өнөөдөр тавдугаар сарын 1. Дэлхийн хөдөлмөрчдийн Эв санааны нэгдлийн өдөр нэрийн дор бид өмнө нь түүхэн энэ өдрийг тэмдэглэдэг байлаа. Өнөөдөр Амарын талбайд болсон “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт 2019” ёслолын ажиллагааны индэр дээрээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн “Өнөөдөр тавдугаар сарын 1. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг өнөөдрөөс эхлэн 10 хувиар нэмж байна” хэмээн уурхайчиддаа дуулгасан юм. Үйлдвэрийн удирдлагын зүгээс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ онд Орон сууцны “Москва 300” хорооллыг барьж байгуулахаар өнөөдөр шавыг нь тавьсан юм.            

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг