Өсвөрийн шигшээ багийн тамирчдад спортын иж бүрэн хувцас бэлэглэв
Нийгэм, Улс төр 5 сарын өмнө     158    0

2015 онд багийн спортыг хөгжүүлэх тухай Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан бол Монгол улсын засгийн газраас багийн спортын хөгжүүлэх, өвлийн спортыг хөгжүүлэх талаар бодлого гарган ажиллаж байна.  Даяаршиж буй дэлхийд өрсөлдөхийн тулд ард түмнийг нэгтгэдэг зүйл бол урлаг, соёл, спорт юм. Үе үеийн Засгийн газрууд, биеийн тамир, спортын холбоод Монгол хүнийг эрүүл саруул байлгах, бусад улс үндэстнүүдтэй спортын талбарт өрсөлдөхөд нь онцгой анхаарч иржээ.

    Аймаг орон нутгийн түвшинд ч багийн спортын төрлөөр цаашид Монгол улсдаа төдийгүй тив, дэлхийд өрсөлдөхүйц тамирчдыг бэлтгэхийн тулд бодлогын түвшинд авч үзэж байгаа билээ. Иймээс Орхон аймгийн хамгийн шилдэг гэсэн тамирчид, дасгажуулагчдыг нэгтгэн өсвөрийн шигшээ багийг бүрдүүлсэн. Хүүхэд залуус хамгийн түгээмэл хичээллэдэг спортын төрөл болох гар бөмбөгийн шигшээ багийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, сагсан бөмбөгийн шигшээ багийг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут тус тус ивээлдээ авч бэлтгэл сургуулилтаа хийх орчин нөхцөл, уралдаан тэмцээнд оролцоход нь анхаарч, дэмжлэг туслалцаа үзүүлж байна. 

        Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийг тоглолтын иж бүрэн хувцас хэрэглэлээр ханган, Биеийн тамир спортын газрын “Б” зааланд тамирчдад гардуулан өглөө. Энэхүү өсвөрийн шигшээ багийн тамирчид хүүхдийн спортын 6-р их наадмын тэмцээнд аймгаа төлөөлөн өрсөлдөж байгаа бөгөөд эхний тоглолтоо Баянхонгор аймагтай хийж 69:29 харъцаатайгаар хошуучиллаа.

Эдгээр шилдэг залуу тамирчдыг тив, дэлхийн олон уралдаан тэмцээн, олимпийн наадам хүлээж байна. Монголчууд зөвхөн хувийн амжилт үзүүлдэг спортод төдийгүй багийн спортод амжилт гаргахын төлөө ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)