“Нөхөртөө зодуулж амь насаа алдсан” гэх мэдээлэл худлаа байжээ
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     183    2

Цахим орчин фэйсбүүкээр “Дахин нэг бүсгүй нөхрийнхөө гарт амь насаа алдаж, нэг ойтой бяцхан хүүхэд нь өнчирлөө” гэх мэдээлэл тавигдах болсон. Уг мэдээлэлд амиа алдсан эмэгтэй Эрдэнэт хотын оршин суугч байсан. Хэргийн Орхон аймгийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна гэж бичжээ. Энэ мэдээллийн талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулахад, он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас нөхөртөө зодуулж, амь насаа алдсан хэрэг бүртгэгдээгүй гэдгийг мэдээллээ.

“Нөхөртөө зодуулж амь насаа алдсан” гэх мэдээлэл 2014 онд мэдээллийн сайтуудад гарч байжээ. Тухайн үед энэ мэдээлэл худал болохыг  залруулсан байна. Хэргийн талаар цаг хугацаа он сарыг бичээгүй, Цагдаагийн газрыг Цагдаагийн хэлтэс гэж бичсэн байсан. Төрийн байгууллагын албан ёсны мэдээлэл аль эсвэл хэн нэгний зохиосон худал мэдээллийг ялгах хэрэгтэйг Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил  хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбаяр анхаарууллаа.

Олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Мэдээллийг нягталж шалгаагүйгээс нийгмийг бухимдуулсан мэдээлэл тардгийг энэ жишээ харуулж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (2)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг