Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд бэлэн байдлыг шалгав
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     118    0

Өнөөдөр Орхон аймагт Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэг явагдлаа. Онцгой байдлын Ерөнхий газрын даргын тушаалаар хийгдэж буй уг үзлэгт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллагын 550 орчим ажилтан албан хаагч оролцлоо. Мөн тусгай зориулалтын 45 техник хэрэгсэл үзлэгт хамрагдсан юм. Гамшгаас хамгаалах алба мэргэжлийн ангийн бэлэн байдлын үзлэгийг энэ жил ОБЕГ-аас хэд хэд аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн эхнийх нь Орхон аймаг болж байна.

Өнөөдөр явагдсан бэлэн байдлын үзлэгийг ОБЕГ-аас томилогдсоэ ажлын хэсэг удирдан зохион байгуулсан. Үзлэгт хамрагдсан 24 байгууллага нь гамшгаас хамгаалах 16 алба, тусгай зориулалтын 19, ерөнхий зориулалтын 2 мэргэжлийн анги болон зохион байгууллагддаг байна. 

Тусгай зориулалтын мэргэжлийн анги нь эрүүл мэнд, гал түймэр унтраах ажиллагаа, хэв журам, нүүлгэн шилжүүлэлт, ус, дулаан, цахилгаан хангамж, харилцаа холбоо зэрэг 20 гаруй төрлийн чиг үүрэгтэй байдаг гэнэ. Тэгвэл Ерөнхий зориулалтын мэргэжлийн анги нь эрэн хайх, аврах бүлэг, гал түймэр унтраах бүлэг, хэв журам сахиулах хэсэг, эрүүл мэндийн бүлэг, анхны тусламжийн хэсэг, механикжуулсан хэсэгтэй байдаг аж. Нэг мэргэжлийн ангид 2-3 бүлэг харъяалагдаж, бүлэг тус бүр 7-10 хүний бүрэлдэхүүнтэйгээр гамшиг осол тохиолдсон үед үүрэг гүйцэтгэдэг. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг