Д.Оюунбаяр дарга Гуаньжугаас ирчихжээ
Мэдээ мэдээлэл 15 өдрийн өмнө     320    3

Даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхайд ирээгүй, эзгүй байсан Хот тохижуулах газрын дарга Д.Оюунбаяр Ялалтын баярын өдөр, пүрэв гарагт  цэцэг өргөх арга хэмжээнд оролцчихсон явна. Аймгийн Засаг даргын хоёр орлогчийн нэгнээс нь “Би БНХАУ-ын Гуаньжу хот орчихоод ирье” хэмээн чөлөө аваад шуурхайд ч суулгүй өмнөд хөршийг зорьсон Д.Оюунбаяр дарга энэ удаад ганзагын наймааны ажлаар урашгаа зорьсон бололтой.

“Тэрбээр байгууллагынхаа хоёр ажилтныг дагуулаад бараандаа явсан” хэмээн Хот тохижуулахын ажилтнууд ярьж байх юм. Зарим нэг албан бус мэдээллээс харвал Д.Оюунбаяр Эрдэнэтийн томоохон үйлчилгээний газарт багагүй хэмжээтэй лангуу эзэмшдэг гэнэ. Түүндээ брэндийн бараа борлуулдаг учраас энэ удаад Гуаньжу тийш гадаад аялал хийсэн сурагтай. Үнэн худал нь бүү мэд, ямар ч байсан Д.Оюунбаяр даргын энэ удаагийн “гадаад албан томилолт” энэ оны хувьд 8 дахь удаагийнх нь гэж хуруу даран, он сараар нь гаргаад ирж мэдэх хүмүүс ч Эрдэнэтэд байна.

Өнгөрөгч даваа гарагийн аймгийн Засаг даргын шуурхай дээр Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал “Ээлжит хог ачилт удахгүй эхэлнэ” гэж мэдээлсэн. Бодвол Д.Оюунбаяр дарга ирсэн учраас гэр хорооллын хог ачилт эхлэх байх. Сүүлийн үед дарга нар иргэдийнхээ төлөө, Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил цэцэглэлтийн тулд даваа гарагийн ганц цагийг шуурхайд сууж зарцуулж чадахгүй “орлон тоглогч”-оо явуулдаг буруу жишиг тогтож байна. Хамгийн сүүлчийн шуурхайд гэхэд Г.Ядмаа, “Орхон АЗЗА”-гийн дарга гээд  олон албан тушаалтан аймгийн Засаг даргаас албан ёсоор томилолт авалгүй өөртөө томилолт бичээд хурал, зөвлөгөөн, яаман дээр ажилтай нэрээр суугаагүй. Харин овжин нэг нь сиймхийг ашиглаж байгаад дэлгүүрийнхээ бараанд, “гадаад албан томилолт” нэрээр яваад байгааг шалгадаг, хянадаг, арга хэмжээ тооцдог аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү ч энэ удаад эзэнгүй байна.    

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (3)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг