Б.Ганхуяг: Эрдэнэт хот мэдээлэл технологид суурилсан “Цахиурын хөндий” болох боломжтой
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     142    0

Улаанбаатар хот дахь Орхон аймгийн нутгийн зөвлөлөөс “Бид Эрдэнэтийнхэн- 2” аяны хүрээнд үе үеийн төгсөгчдийн дунд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулав. Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа төгсөгчдийн төлөөлөл 500 орчим хүн тэмцээнд оролцсон юм. Төгсөгчид тэмцээнд оролцохоос гадна хотынхоо хөгжил цэцэглэлтийн талаар ярилцаж, уулзалт хийжээ.

Энэ уулзалтад томоохон бизнес эрхлэгчдийн  50 орчим төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Эрдэнэт хотоос төрөн гарсан мэдээлэл технологийн салбарт амжилттай яваа инженерүүд олон байдаг. “Мэдээллийн технологид суурилсан бүс нутаг Цахиурын хөндий болох хамгийн тохиромжтой хот гэдгийг зөвлөлийнхөн онцолж байна. Тиймээс бид бүхий л боломжоо ашиглан мэдээллийн технологийн бүс нутаг болохоор ажиллана” гэж Орхон аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Ганхуяг ярилаа.

Ирэх аравдугаар сард “Мэдээлэл технологийн үндэсний форум”-ыг Эрдэнэт хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Цахиурын хөндий  бол технологийн том компаниуд байрладаг шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг технологийн хөгжлийн гол цөм юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын уугуул эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид, инженер, техникийн ажилтнуудын мэдлэг туршлагыг хотынхоо хөгжил, бүтээн байгуулалтад зориулах хэрэгтэй байгааг нутгийн зөвлөлийнхөн хэллээ. Тэд сүүлийн үед Эрдэнэтчүүдэд тулгараад байгаа хөрсний бохирдол, агаарын бохирдлын асуудлаар Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллахаар ярилцсан байна.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг