Ж.Бат-Өлзий: Үхэр, хонь, ямааны ястай махыг нөөцийн махаар зарах гэрээ хийсэн
Мэдээ мэдээлэл 5 сарын өмнө     207    0

 Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд Орхон аймгийн ЗДТГ-ын иргэдийн санал хүсэлт хүлээн авах төвийн 70353511  утсанд ирүүлсэн мэдээллийг хүргэлээ. Нийт 55 өргөдөл гомдол ирснээс  Эрүүл мэндийн салбар, ӨЭМТ-тэй холбоотой  тус бүр нэг гомдол , Боловсролын салбарт  нэг гомдол, нийтийн тээвэртэй холбоотой гурван гомдол гарчээ.  

Нийтийн тээврийн асуудлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнд суудал тавьж өгөлгүй хэл амаар доромжилсон гэсэн гомдол ирсэн байна. Сүүлийн үед иргэдээс нөөцийн махтай холбоотой санал гомдол ирэх болсон. Энэ асуудалд Орхон аймгийн ХХААГ-аас тайлбар  өглөө. Үхэр, хонь, ямааны ястай махыг нөөцийн  махаар борлуулахаар гэрээ хийсэн. Иргэд цул махыг нөөцийн  мах гэж ойлгож байна. Нөөцийн болон нөөцийн биш махыг ялгаж заруулахаар болсон гэж ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий тайлбарлав.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)