Шин Кён Хүүн: Солонгос чанараар, сайн материалаар барилгаа барьж байна
Хотын амьдрал 11 өдрийн өмнө     98    1

Эрдэнэт хот болон Шихэн хотын найрамдлын харилцаанд хийж байгаа “ББ парк” төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын иргэн Шин Кён Хүүн мэдээлэл өглөө.  Энэ сарын сүүлээр 288 айлын зургаан блок орон сууцны эхний ээлжийн хоёр блокын барилгын ажил дуусна. Ингэснээр 80 айлын орон сууцанд захиалга авахаар төлөвлөж байгааг мэдээлэв. Барилгын ажлын бүтэц зохион байгуулалтын ажилд солонгос инженерүүд  ажиллаж байна. Гүйцэтгэгч компаниар монгол компани сонгогдсон. Солонгос чанараар, сайн материалаар барилгаа барьж байгаа учраас өртөг өндөртэй байна. “ББ парк” хотхоны нэг байр дунджаар 51,5 метр  квадрат хэмжээтэй.  Нэг метр квадратын үнийг одоогоор тооцоогүй байна. Барилгын ажил дуусаагүй, орон сууцны борлуулалт хийгээгүй байхад Орхон аймгийн удирдлагуудад мөнгө өгсөн асуудал байхгүй.  Авлигатай тэмцэх газарт шалгагдаагүй. Бид энэ ажлыг сайхан сэтгэлээр хийж байна. Ашиг олохоос илүү туршлага болж байна гэж  “ББ ПАРК” төслийн хөрөнгө оруулагч Шин Кён Хүүн  хэллээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг