Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт архи худалдаалахгүй
Мэдээ мэдээлэл 4 сарын өмнө     152    0

Эрдэнэтчүүд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ  өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газраас олон ажил зохион байгуулахын зэрэгцээ  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран цогц үйл ажиллагааг зохион байгуулсан.

Тухайлбал, аймгийн хэмжээнд “Аз жаргалтай гэр бүл тайван жагсаал” , “1000 гэр бүлийн чуулган” зэрэг арга хэмжээг нэрлэж болно. “Хангарьд” паласт болсон   “1000 гэр бүлийн чуулган”-ыг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ сар бүрийн эхний долоо хоногийн хагас сайн өдрийг Эрдэнэт хотын хэмжээнд гэр бүлийн өдөр болгохоор шийдвэрлэснээ дуулгалаа. Мөн тухайн өдөр хотын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож, автомашингүй, илүү цагаар ажилладаггүй байх шийдлийг судалж байгаагаа онцоллоо. Энэ ажил хэрэгч  саналыг Д.Үүрийнтуяа тэргүүнтэй Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс дэвшүүлсэн байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбр, Үндсэн чиглэл болон аймгийн ИТХ-аас баталсан “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд цаашид нийгмийн хамгийн бага нэгж болсон гэр бүлд чиглэсэн олон ажил, арга хэмжээг Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Төрийн болон ТББ-тай ажиллахаар төлөвлөжээ.

 НҮБ нь гишүүн орнуудынхаа дунд жил бүрийн тавдугаар сарын 15-ныг “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох шийдвэрийг гаргаад 25 жил өнгөрчээ.  Монгол Улс дээрх өдрийг ийнхүү 14 дэх жилдээ тэмдэглэж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг