Булганы удирдлагууд дугуйн спортоор хичээллэхийг уриалав
Хотын амьдрал 2 сарын өмнө     91    0

Урин дулааны улиралд иргэд эрүүл мэнддээ анхааран амралт чөлөөт цагаараа дугуйн спортоор хичээллэх нь нэмэгддэг. Булган аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд бусдад зөв үлгэр дууриалал болж эрүүл мэнддээ анхааран амралт, чөлөөт цагаа үр дүнтэй, амьдралын зөв дадал хэвшилд бусдыгаа уриалан  “Булганы дугуйчдын клуб”-ыг байгуулан орон нутгийн иргэдийг дугуйн спортоор хичээллэхийг уриалж байна.

Төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдын хувьд ихэвчлэн компьютер, ширээний ард сууж оюуны хөдөлмөр эрхэлдэг .Тэдний хувьд байнгын суугаа ажил хийдэг учраас хөдөлгөөний дутагдалд орж , үүнээс үүдэлтэй маш олон өвчний суурь болдог. Иймд оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай болдог. Тэгвэл Булган аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагын зүгээс өөрсдийн эрүүл мэнд идэвхтэй хөдөлгөөн амьдралын зөв дадал хэвшилд бусдыгаа уриалах зорилгоор “Булганы дугуйчдын клуб”-ыг байгуулан 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд 15-20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр дугуйн спортоор хичээллэж идэвхитэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмждэг байна. Биднийг дугуйчидтай хөөрөлдөж байх үед Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дугуйчидтай уулзан тэдний уриалгыг дэмжиж амжилт хүслээ.  

Булган сумын Засаг дарга бөгөөд Булган хотын захирагч Н.Наранбаяр  “Дугуйн спортоор хичээллэх нь олон талын ач холбогдолтой. Аймаг орон нутгийн хэмжээнд иргэдээ дугуйн спортоор хичээллэхэд нь зориулан тодорхой хэмжээнд дугуйн зам болон зогсоол байгуулж өгсөн. “Булганы дугуйчдын клуб”-т одоогоор 15-20 гаруй дугуйчид бий. Тэд амралтын өдрүүдэд өглөө бүр 07.00 цагаас 12-15 км-ын замыг туулдаг. Дугуй унаснаар зүрх, судасны ажиллагаа сайжирч, илүүдэл жингээ хасах боломжтой. Бас нурууны булчинг сайжруулдаг тул нуруу өвддөг хүмүүст дугуй унахыг  бид зөвлөж байна. Тамхи татдаг хүмүүс байнга дугуй унавал тамхинаас аяндаа гардаг. Өвдөг болон хөлний үе мөчинд ачаалал бага өгдөг тул настай хүмүүс дугуй унах нь бүр ч тохиромжтой. Хотын захаас гарч дугуй унавал замын хөдөлгөөн сийрэг, аюул багатай байхаас гадна эрүүл агаараар амьсгалж, байгалийн сайхныг мэдэрч ядаргаа тайлагддаг ач холбогдолтой” хэмээн зөвлөсөн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг