Шавж устгал ариутгалын ажлыг Уртбулаг, Бүрэнбүст багаас эхэлнэ
Хотын амьдрал 5 сарын өмнө     244    0

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл хийж, хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. Баян-Өндөр сумын ЗДТГ-аас  Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв,  Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран авто засвар, дугуй засварын газруудад үзлэг шалгалтыг эхлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногуудад  мал бүхий айл өрхүүдэд малын сэг зэм устгах, нүхэн жорлон ариутгах, мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна.  

Тэгвэл орон сууцны подвалд шавж устгал ариутгалын ажлыг энэ сарын 23-наас эхлүүлнэ. Уртбулаг Бүрэнбүст багаас эхлэх тул иргэд ариутгалын үеэр 1-2 хоног өөр газар байрлах хэрэгтэй байгааг сануулж байна.

 Баян-Өндөр сумаас санаачлан гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг дэмжихээр болсон байна. Тавдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд иргэдийн бүтээлийн үзэсгэлэнг Амарын талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Гэрээр гар урлал, гоёл чимэглэл өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид Эрдэнэтийн урлан бүтээгчид төрийн бус байгууллагыг байгуулсан байна. Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн бүтээгдэхүүнийг борлуулах цэгийг худалдааны гудамжинд гаргах, Үндэстэн ястнуудын өргөөг байгуулахад хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн  байна.

Мөн “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-т төмс хүнсний ногоо тариалах хүсэлтэй 800 өрхийг хамруулж байна. Эдгээр айл өрхүүдэд үр олгох ажлыг хийж байгаа талаар мэдээллээ

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)