Цагаан тоосны дэгдэлт, хор хөнөөлийг бууруулах дэд хөтөлбөрийг баталлаа
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     187    0

Өнгөрсөн хавар цагаан тоосны хор хөнөөл, дэгдэлттэй танилцахаар БОАЖЯ-наас ажлын хэсэг гарч Эрдэнэт хот, Жаргалант суманд ажилласан. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр нь Байгаль орчны хэлтэстэй байх шаардлагатай. Эрүүл мэндийн үзлэгт жилдээ 1000 иргэнийг хамруулах, нарийн ширхэгт тоосыг хэмжих тусгай багаж тавихыг зөвлөсөн. Тэгвэл одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийг байгуулж, тусгай дарагч бодисоор идэвхтэй 500 гаруй га талбайг дарсан. Цагаан тоосыг гурван аргаар хослуулан дарж,  500 га талбайг дарсан талаар тус хэлтсээс тайлбарлалаа.

Цагаан тоосыг тусгай барьцалдуулагч бодистой хольж дагтаршуулах, тусгай бодис цацах, дарагдалгүй үлдсэн хэсгийг техникээр дарж байна. Ингэж дарснаар 2020 оны хавар гэхэд нийт талбайн 80 хувийг дарна гэлээ. Бид “Монголиан Хао Био” компанийн цагаан тоос дарах төсөлтэй танилцсан. Тус компанийн цагаан тоосыг дарах бодисыг лабораторидоо шинжлүүлж үзсэн. Ингэхэд эхний удаад Эрдэнэт үйлдвэрийн дарагч бодисноос 30 дахин өндөр өртөгтэй гарсан гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Харин цагаан тоосны далангийн аюулгүй байдлын талаар, өвөл хөлдөөд гүйцэд гэсээгүй учраас далангийн тоосыг дарж чадахгүй байгааг мэдээлэв.

“Цагаан тоосны дэгдэлт, хор хөнөөлийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Дэд хөтөлбөрийн хүрээнд жилдээ 1000 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар тусгажээ. Цагаан тоосны нөлөөллийн үнэлгээг ЭМЯ, хуримтлалын үнэлгээг БОАЖЯ хариуцан хийх албан тоотыг явуулсан байна. Цагаан тоос дэд хөтөлбөр хоёр жилийн турш үргэлжилнэ. Энэ төсөл хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрээс бүх санхүүжилтыг гаргана. Ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгийг зарцуулна гэдгийг мэдээллээ. “Цагаан тоосны хор хөнөөлийг шинжлэхэд нарийн ширхэгт тоосыг хэмжих багажийг тавих шаардлагатай. Шинжлэх ухааны академиар хэмжих багажуудын судалгааг хийлгэж байна. Цагаан тоосны нийт талбайн 80 хувийг 2020 оны хавар гэхэд дарна” гэж Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа хэлсэн юм.

.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг