Технологийн сургуулийн оюутан хөрсний чийг мэдрэгч бүтээжээ
Хотын амьдрал 1 жилийн өмнө     385    0

            Технологийн сургуулийн үйл ажиллагааг танилцуулах “Технологийн сургуулйин өдөр” арга хэмжээ гурав дахь жилдээ боллоо. Энэ арга хэмжээнд оюутнуудын бүтээлийг дэлгэсэн байлаа. Технологийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалтын  гуравдугаар ангийн оюутан Б.Ишдорж хөрсний чийг мэдрэгч төхөөрөмж бүтээжээ.

Хөрсний чийг мэдрэгч нь таримал ургамал болон хүлэмжинд ашиглаж болно. Хөрсний чийг дутагдаж хуурайшилттай үед чийгийг мэдэрч  автоматаар усалдаг гэдгийг тэрээр тайлбарлалаа. Үүнээс гадна оюутнууд повер банк, хурууны хээгээр түгжигддэг цоож зэргийг хийсэн байна.