“Аялгуу цалгиулсан хүүхэд нас” урлагийн тоглолт гурав дахь жилдээ үргэлжиллээ
Нийгэм, Улс төр 3 сарын өмнө     115    0

Ерөнхий боловсролын Лаборатори наймдугаар сургуулийн “Аялгуу цалгиулсан хүүхэд нас” урлагийн тайлан тоглолт боллоо. Сургуулийн захиргаанаас уламжлал болгон зохион байгуулдаг тайлан тоглолт гурав дахь жилдээ үргэлжилж байна. Урлагийн бүхий л төрлөөр сурагчид авьяас чадвараа харуулсан юм. “Аялгуу цалгиулсан хүүхэд нас” урлагийн тоглолтод авьяаслаг сурагчид идэвхтэй оролцлоо. Урлагийн арга  хэмжээ нь хүүхдийн хөгжил төлөвшилд эерэгээр нөлөөлж, тэдний  авьяас чадварыг нээн илрүүлэх, баг хамт олонтойгоо нэгдэн нийлэхэд тусалдгийг тус сургуулийн Хүүхэд хөгжил төлөвшлийн ажилтан Т.Сосорбурам ярьсан юм.

Тайлан тоглолтод хүүхдүүд маш их ач холбогдол өгч хүлээлттэй байдаг болсон. Урлагийн олон төрлөөр хүүхэд бүрийг оролцуулахыг хичээж байна. Энэ жил монгол бүжгийн үзүүлбэр олон байсан нь өмнөх жилүүдээс ялгаатай байсныг сургуулийн хөгжмийн багш Ө.Баянзул хэллээ. Хүүхэд бүр авьяастай түүнийг нь олж  хөгжүүлэх нь чухал байдаг. Лаборатори наймдугаар сургуулийн сурагчид нэг сарын турш тоглолтондоо бэлтгэж бэлтгэл сургуулилтаа хийжээ. Наймдугаар сургуульд сурагчдад бага ангиас нь эхлэн  хөгжмийн боловсрол олгодог байна. Гуравдугаар ангиасаа эхлэн хүүхдүүд бишгүүр хөгжмөөр хичээллэж байна. Хүүхэд бүрийн хичээл зүтгэл шингэсэн “Аялгуу цалгиулсан  хүүхэд нас” тоглолт амжилттай болж өндөрлөсөн юм. Тэдний тайлан тоглолт авьяаслаг сурагчдын гэгээн дурсамжийн нэг болон үлдлээ. 

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг