Үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг баталлаа
Нийгэм, Улс төр 1 сарын өмнө     213    0

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7 дугаар хуралдаанаар Орон нутгийн өмч /ОНӨ/–ийн хуулийн этгээдийн газар  эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг батлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй ОНӨ-т хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 2019 оны зургаадугаар сард багтаан олгохыг ГХБХБГ-ын даргад, гэрчилгээний дагуу газар эзэмших ашиглах эрхийг 2019 онд багтаан үнэлж санхүүгийн тайланд  тусгахыг ОНӨГ-т тус тус даалгалаа. 

Засгийн газрын 2016 оны 193 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын А-577 тоот захирамжаар ОНӨ-ийн хуулийн этгээдийг газар эзэмших ашиглах эрхийг үнэлэх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийх ажлыг ОНӨГ-аас хийж гүйцэтгэжээ. 2018 оны байдлаар ОНӨ-т 97 хуулийн этгээд байгаагаас үл хөдлөх хөрөнгөтэй 75 хуулийн этгээд дахин үнэлгээнд хамрагдсан. Газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлэх ажлыг байгууллага бүр тусдаа ажлын хэсэг гаран хийж, хийсэн үнэлгээгээ мэргэшсэн үнэлгээчдээр нягтлан шалгуулж баталгаажуулсан байна.

 Аймгиыйн хэмжээнд нийтдээ 75 байгууллагын 310 нэгж салбарыг 850519,6м2 газар үнэлэгдэж 29.2 тэрбум төгрөгөөр санхүүгийн тайланд туссан байна. Барилга байгууламж дээр дахин үнэлгээнд нийтдээ 75 байгууллагын 1204 барилга байгууламж нийтийн эзэмшлийн хөрөнгө үнэлэгджээ. Энэ нь дахин үнэлгээгээр 139,6 тэрбум төгрөг болсон. Барилгыг үнэлэх явцад  мөн үнэлэгдээгүй барилга байгууламжууд үлдсэн. Энэ нь мөн 2016 оноос хойш орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгөнүүд үнэлэгдээгүй байна. Мөн газар үнэлэх явцад 4 байгууллагын 5 нэгж талбарын газар үнэлэгдээгүй байна.. Үүнд: Хот тохижуулах газрын хог хаягдлын цэг, Нийтийн бие засах газар, 26 дугаар цэцэрлэг, Их шүтээн цогцолборын гахзрын гэрчилгээ гараагүйн улмаас үнэлэгдээгүй үлджээ. 

Ийнхүү ОНӨ-т хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг хэлэлцэн баталж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тогтоолын төслийг уншиж танилцууллаа. Тодруулбал, ОНӨ-т 75 байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн дүн 29 тэрбум 250 сая 22.8 мянган төгрөгөөр 1-р хавсралтаар, барилга байгууламжийн дахин үнэлгээний дүнг 139 тэрбум 683 сая 768 мянга 838 төгрөгөөр 2-р хавсралтаар,ОНӨ-т 97 байгууллагын 2018 оны жилийн эцсийн нийт хөрөнгийн дүнг 342 тэрбум 444 сая 591 мянга 459 төгрөгөөр 3-р хавсралтаар тус тус баталлаа.

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг