Цаг уурын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна
Мэдээ мэдээлэл 1 сарын өмнө     751    0

Амралтын өдрүүдээр цаг агаар дахин муудахтай холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газраас малчид, иргэд, тээвэрчдэд хандан анхааруулга хүргэж байна. Өнөөдөр шөнө, маргааш өдөр төвийн хэсгээр ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч , Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Энэ үеэр салхи секундэд 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Өөрөөр хэлбэл, цаг уурын үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй гэдгийг анхаарна уу. Эдгээр цаг уурын үзэгдлийн улмаас замд хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж, үзэгдэх орчин хязгаарлагдах тул хөдөө хээр явж байгаа иргэд төөрөх, даарах, осгох, мал цасан шуурганд уруудах нөхцөл байдал үүсч болох тул анхаарал сэрэмжтэй байж, дулаан хувцаслаж, малаа хол бэлчээхгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг