МЭНДЧИЛГЭЭ
Хотын амьдрал 2 сарын өмнө     92    0

 Эрхэм хүндэт хүүхэд, багачууд аа!

Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье! Энэхүү өдрийг бид “Эрдэнэтийн хүүхдүүд-Эрдэнэтийн ирээдүй” уриа дор тэмдэглэж байна.   

Төрийн бодлого, нийгмийн зорилт, гэр бүлийн аз жаргалын төв нь хүүхэд, багачууд та бүхэн минь билээ. Тиймээс бидний өнөөгийн  бүтээн байгуулж буй бүхэн ирээдүй хойч үе, үр хүүхдүүд та бүхний сайн сайхны төлөө хийж  буй хөрөнгө оруулалт юм. 

    Бид хүүхдийн хөгжил, хамгаалал, нийгмийн  оролцоог сайжруулах зорилгоор баг бүрт “Хүүхэд хамгааллын  хамтарсан баг”,  өсвөр насныхны сэтгэл зүйн зөв төлөвшил, хандлагыг бий болгох “Сэтгэлийн анир” төсөл,  эрсдэлт бүлгийн өрхийн хүүхдүүдийг хамгаалах, “Хүүхэд оролцоо, хөгжил, хамгаалал ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

     Мөн хүүхэд, залуучуудын сурч, боловсрох, сургууль, цэцэрлэгийн  хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд 2 сургууль, 3 цэцэрлэгийг шинээр барьж,  хоёр цэцэрлэгийг  өргөтгөн, нэг сургуулийн дотуур байр барина. 

     Тухайлбал,   Рашаант багт 250,  Уурхайчин  багт 928 хүүхдийн багтаамжтай сургууль,  Булаг, Яргуйт, Эрдэнэ баг тус бүрт цэцэрлэг, Их-Залуу багийн 23 дугаар цэцэрлэг, Согоот багийн IV цэцэрлэг,                        Жаргалант сумын сургуулийн дотуур байрыг өргөтгөнө. 

    Хүүхдүүд та бүхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хэрэглэгч бус үйлдвэрлэгч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Бүтээлч хүүхдүүдийн үзэсгэлэн” –г жил бүр зохион байгуулж  шилдэг бүтээлүүдийг нь аймгийн ЗДТГ-аас худалдан авч байна. Цаашид үүнд олон хүүхэд хамрагдаж өөрийн бүтээлээ үнэлж зорьж, хүсэж буй зорилгодоо хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. 

 

    Мөн хүүхэд багачууд  та бүхэн маань уламжлал, ёс жаягаа дээдэлж,  эх орон, аав ээж, ахан дүүс, эх дэлхийгээ хайрлаж, хүсэл, зорилго, тэмүүлэлтэй иргэн болж төлөвшихийн төлөө өдөр бүр хичээн суралцаарай. 

      Эх орны ирээдүйн эзэд болсон хүүхэд, залуус та бүхэндээ Олон Улсын Хүүхдийн Эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.                                                                           

 

Та бүхэн сайхан баярлаарай. 

 

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн 

Хүүхдийн төлөө Зөвлөлийн тэргүүн Дамбын БАТЛУТ

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг