СУРГУУЛИУДАД “UNIMAT” БОЛОН “LEGO” РОБОТУУДЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Нийгэм, Улс төр 4 сарын өмнө     149    1

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Орхон аймгийн ЗДТГ-тай байгуулсан 2019 оны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн бүх цэцэрлэг сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн сайжруулах зорилгоор 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, нийт 24 сургууль болон, 40 цэцэрлэгийн 300 бүлэгт сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгч байна.  

Ерөнхий боловсролын найман сургуульд ЮНИМАТ технологийн танхим тохижуулж өгчээ. Тус ЮНИМАТ танхим нь хүүхэд, залууст шинжлэх ухаан, технологи, электроникийн суурь мэдлэг олгох түүнийгээ бодитоор турших, суралцах давуу талтай юм.

Өнөөдөр 16 сургуульд “UNIMAT” болон “LEGO” роботын иж бүрдлийг Орхон аймгийн удирдлага, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар гардуулан өглөө. Нэг сургуульд 12 орчим сая төгрөгийн робот очиж байгаа бөгөөд хүүхэд багачууд үүгээр төрөл бүрийн робот угсрах бөгөөд түүндээ зориулан компьютер дээр программ бичиж роботод суурилуулах боломжтой бөгөөд ингэснээр хүүхэд залуусын зохион бүтээх, инженерчлэлийн болон компьютер програмчлалын мэдлэг, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг эрэлхийлэх сэдлийг төрүүлэх, аливаа зүйлийг урьдчилан төлөвлөх чадвар эзэмшүүлэх ажээ.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (1)