Белазын зогсоолыг шинэчилж байна
Уул уурхай 1 жилийн өмнө     289    0

Авто тээврийн цехийн Технологийн тээврийн авто засварын хэсгийн Белазын зогсоолын талбайг шинэчлэн засварлаж байна. Барилга засварын цехийнхэн уг 1800 м2 талбайг бетондан засаж байгаа бөгөөд одоогоор ажил 80 хувьтай явна. Белазын зогсоолын талбайг ашиглалтад орсноос хойш засварлаагүйгээс зам талбай эвдэрч, нүх цоорхой гарсан байжээ. Зогсоолыг засварласнаар тэнд засвар үйлчилгээ хийх ажилчдын ажиллах орчин, хэсгийн гадаад үзэмж сайжирч, белазын дугуй болон бусад эд ангийн эвдрэл гэмтэл багасан улмаар эдийн засгийн хэмнэлт гарах  аж.   

Эх сурвалж: “Erdenettoday.mn