Үйлдвэрийн инженерүүд булингын насост өндөр хүчдэлийн давтамж хувиргагч суурилуулав
Уул уурхай 2 сарын өмнө     159    0

Баяжуулах үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Өөрөө нунтаглах хэсгийн тээрмүүдийн булингын хоёр насост өндөр хүчдэлийн давтамж хувиргагч суурилуулж, автомат удирдлагатай болгох ажлыг тус цехийн Эрчим зүйн алба, Өөрөө нунтаглах хэсгийн цахилгааны алба хамтран гүйцэтгэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн 500 кВатт-ын хүчин чадалтай энэхүү хувиргагчийг өнгөрсөн оны хөрөнгө оруулалтаар авч, саяхан угсарч дууслаа.  6000 вольтын давтамж хувиргагчийг үйлдвэрлэгчийн мэргэжилтнийг оролцуулалгүй манай тохируулгын инженерүүд анх удаа өөрсдийн хүчээр  угсарч ажилд оруулав. Энэ хувиргагчийг суурилуулснаар хэд хэдэн томоохон үр дүн гарах аж. Энэ талаар Эрчим зүйн албаны дарга Ц.Намжилдорж: “Нэгд, ременэн дамжуулгыг хатуу холбоосоор сольсноор ремен хэрэглэхгүй болохоос гадна холхивчны ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Хоёрт, насосны хурдыг удирдах болсноор тээрмээс гарч буй материалын нунтаглалт жигд болж, ангилалтын ажиллагаанд сайн нөлөө үзүүлнэ. Гуравт, эрчим хүч бага зарцуулна. Ингэснээр жил гаруйн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, цаашид эрчим хүчний хэмнэлттэй ажиллах нөхцөл бүрдэх юм. Өмнө нь насосыг 200-300 цаг ажиллуулаад сольдог байсан бол энэхүү давтамж хувиргагч тавьснаар насосны элэгдлийг цахилгааны талаас урьдчилан тодорхойлох боломжтой. Өөрөөр хэлбэл насосны гүйдлийг ажиглаж нөөцийг тултал ашигласнаар ажиллах хугацаа уртасна. Бидний тооцоогоор насосны ажиллах цагийг дунджаар 30 хувиар ихэсгэх юм. Энэчлэн  насосны тоог цөөрүүлэх боломж бүрдүүлснээр багагүй үр ашиг авчирна” гэв.
    Тус албаныхан энэхүү үр дүнтэй ажлаараа Инновацийн төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна.

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг