Станцын их засвар эхэллээ
Уул уурхай 20 өдрийн өмнө     135    0

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад их засварын ажил эхэллээ. Сүлжээний усны насос, туслах тоноглолын засварууд эхнээсээ дуусч ажилд орж байна. Өвлийн бэлтгэл хангах хүрээнд хийгдэж буй их засварын хамгийн том ажил нь гуравдугаар зуухны засвар байна.  Энэ ажлыг Улаанбаатар хотын “Мон Илч” компани гүйцэтгэж байгаа бөгөөд одоо буулгалтын ажил үргэлжилж байна. Засварыг 160 хоногт багтаан хийж, зуухыг 10-р сарын эхээр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Одоо станц гурван зуух, таван машины горимоор цагт 36 МВт/ц-ийн дундаж ачаалалтай хэвийн ажиллаж байна. Түүнээс гадна үйлдвэрийг дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийн схемд шилжүүлэх ажил явагдаж байна. Ингэснээр өөрийн үйлдвэрлэсэн хямд эрчим хүчээр дотоод хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм. Засвар угсралт, Барилга засвар, Цахилгаан цех, Дулааны цахилгаан станцынхан хамтран гүйцэтгэж буй энэ ажил 60 орчим хувьтай явна. Үүний дараа системийн автоматжуулалтын томоохон ажил хийгдэх аж.  

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг