Хүнсний захуудад хяналтын жин ажиллаж байна
Хотын амьдрал 19 өдрийн өмнө     65    0

 Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга С.Чулуунбат Засаг даргын шуурхайд мэдээлэл хийсэн юм.  

Тэрбээр “Хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд чиглэсэн ISO 9001:2016 чанарын удирдлагын тогтолцоог аж ахуй нэгж, байгууллагуудад нэвтрүүлнэ. Ингэснээр тухайн байгууллагын үйл ажиллагаа сайжирч, хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэх юм. Энэхүү олон улсын стандартыг  нэвтрүүлснээр тухайн байгууллагын гүйцэтгэл сайжрахаас гадна хэрэглэгчийн шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулах юм. Хэрэглэгч үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд манлайлан ажиллахыг стандартад чухалчилсан байдаг. Тиймээс хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх Чанарын менежментийн тогтолцоо болон хөдөлмөрийн нөхцөлөөс шалтгаалсан осол гэмтлээс сэргийлж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн менежментийн тогтолцоог хангахаар ажиллаж байгаа” хэмээн дуулгалаа.

Стандарт хэмжилзүйн хэлтэс нь өнгөрсөн хугацаанд томоохон зах, Худалдааны төвүүдийн хэмжих хэрэгсэл, ШТС-ын түгээгүүрт хяналт тавин ажилласан байна. Үйлчлүүлэгчдэд зориулан хүнсний захуудад хяналтын жин ажиллуулдаг. Иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ хяналтын жин дээр тавьж өөрийн хяналтыг тавих боломжийг бүрдүүлжээ. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид хагас жил тутам жин пүүгээ хяналтын үзлэгт оруулах үүрэгтэй гэдгийг сануулсан юм. Тус байгууллагын зүгээс “Магнай трейд” ШТС-тай хамтран Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулан хэрэглэгчдийн дунд байдаг “шатахууныг дутуу шахдаг” гэх эргэлзээг гаргасан гэдгийг мэдээллээ. Мөн  аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудад шинэчлэгдсэн стандартыг танилцуулах сургалт зохион байгуулжээ.

Ц.Ариун        

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг