Д.Цолмон: Барилгын салбарын төгсөгчдийн 80 хувь нь ажлын байртай болж байна
Нийгэм, Улс төр 18 өдрийн өмнө     78    0

Манай аймгийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах, нэг ч гишүүн нь огт ажил эрхэлдэггүй айл өрхөөс ганц ч гэсэн хүнийг ажилтай, орлоготой байлгах зорилгоор “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.  

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн хэмжээнд ажиллаж байгаа төрийн байгууллагууд босоо, хэвтээ удирдлагтай байхаасаа үл хамааран өөрсдийн оролцоог хангахыг удирдлагууд шаарддаг. Тэгвэл энэ тал дээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын хэлтсээс тодорхой ажил санаачлан зохион байгуулдаг тухайгаа дуулгалаа. Засаг даргын Зөвлөлийн хуралд Барилгын тухай хуулийн хэрэгжилт Орхон аймагт ямар байгааг ГХБХБГ-аас танилцуулсан.  Тус газраас  сүүлийн үед мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарчээ. Судалгаанаас харвал сүүлийн жилүүдэд дунджаар 150 гаруй төгсөгч барилгын салбарт ажиллахаар бэлтгэгдэж байна. МСҮТ-д гагнуур, өрлөг, сантехник, цахилгаан, барилгын засал чимэглэлийн мэргэжлээр төгсөгчдийн 70-80 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа тус газрын дарга Д.Цолмон дуулгалаа. Мөн барилгын мэргэжлээр төгсөгчдийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллж байгаа аж.

Тус газраас хийсэн мэдээллээс харвал Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг 115 газарт олгосон байна. Улсын болон орон нутгийн төсвөөр баригдаж байгаа барилгын 95 хувьд ХББЗА, ХЗА, ГХБХБГ хяналт тавьжээ.  ГХБХБГ-т 2018 оноос барилгын материалын лабораторийг ажиллуулж эхэлсэн. Энд барилгын түүхий эд материал стандартын шаардлага нийцэж байгаа эсэхэд шинжилгээ хийж байна. Нийт 11 бүтээгдэхүүнийг 63 үзүүлэлтээр шинжлэх юм. Цаашид  цементийн болон замын лаборатори шаардлагатай байгаа тул төслөө салбарын яам руугаа  явуулсан байна. 2016 оноос хойш улсын болон орон нутгийн төсөв, Баян-Өндөр сум, Жаргалант сумын төсөв, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийтдээ 174 тэрбум төгрөгөөр 747 барилга байгууламж барих, засварлах ажлыг аймгийн хэмжээнд хийжээ. Барилгын ажлын норм дүрмийг мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахаар 30 гаруй зөрчлийг илрүүлж 16 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг