“Эмч” дэд хөтөлбөрийг Инчеон хотын эмч нар дэмжихээ илэрхийлжээ
Мэдээ мэдээлэл 2 сарын өмнө     106    0

БНСУ-ын Инчеон хотын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай аймагт айлчилж орон нутгийн удирдлагуудтай уулзсан юм. Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар санал нэгджээ. Инчеон хотын Нийгмийн бодлогын хэлтсийнхэн болон тус хотын эмч нар манай аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа “Эмч” дэд хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Инчеон хотод хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлгүүд олон байдаг. Эдгээр эмнэлгүүдэд манай аймгийн эмч, сувилагч нар хамтарсан баг болон сургалтад хамрагдах аж. Талууд эхний ээлжинд 20, нийтдээ 60 гаруй эмч сувилагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Дадлагаар явах эмч сувилагчийг ажлын үзүүлэлт, нэн шаардлагатай хүүхдийн эмч, нярайн эмч залуу боловсон хүчнийг бэлтгэх зэрэг шалгуураар сонгох гэнэ. Ийнхүү Солонгосын Инчеон хотын эмч нар манай аймагт хэрэгжиж байгаа “Эмч” дэд хөтөлбөрийг дэмжин БОЭТ-ийн эмч, сувилагчдыг мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь анхаарлаа хандуулж, хамтран ажиллахаар болсон нь энэ зуны сайн мэдээний нэг байлаа.  Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эмч” дэд хөтөлбөрийг санаачилж, улмаар аймгийн ИТХ-аар оруулан батлуулсан ажил Солонгосчуудын анхааралд өртөж улмаар дэмжин хамтран ажиллахаар болсон нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд томоохон хөрөнгө оруулалт боллоо хэмээн мэргэжилтнүүд дүгнэж: байна.

Ц.Ариун

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг