Гурвын эсрэг гурав сагсан бөмбөгийн “тулаан” эхэллээ
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     199    0

Улаанбаатар хот дахь, Орхон аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн санаачлага, дэмжлэгтэйгээр өсвөрийн тамирчдын дунд сагсан бөмбөгийн “Гурвын эсрэг гурав” тэмцээн Амарын талбайд эхэллээ. Хүүхэд залуусын дунд хамгийн түгээмэл хөгжсөн спортын нэг бол яах аргагүй сагсан бөмбөг.

Тэгвэл өнөөдөр Амарын талбайд өсвөр үеийнхэний дунд эрэгтэй, эмэгтэй төрлөөр 4-6 дугаар анги, 7-9 дүгээр анги, 10-12 ангийн сурагчдын  “3х3” буюу Гурвын эсэрг гурав тэмцээн болж байна. Анх удаагаа болж буй энэ удаагийн тэмцээнд 50 шахам багийн 200 гаруй тамирчин “3х3” сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөж аваргуудаа шалгаруулах юм байна.

Тэмцээнийг нээж Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Ганхуяг хэлэхдээ “Өсвөр үеийнхний дунд 3х3 сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх улмаар  жил бүр зохиогддог аймгуудын аварга шалгаруулах тэмцээн, Үндэсний лигийн тэмцээнд Орхон аймгийн баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад энэ удаагийн тэмцээн ач холбогдлоо өгнө. Ирэх намар бид Амарын талбайгаас Үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд оролцох тамирчдаа үдэн гаргах болно. Тэмцээнд оролцох тамирчид маань өөрсдийн гэсэн автобустай, багш дасгалжуулагч гээд бүхий л нөхцөл боломжоор хангагдсан баг Эрдэнэт хот Орхон аймгийнхаа нэрийг мандуулахын төлөө тэмцээнд оролцоно. Миний мэдэхийн сүүлийн гурван жил манай аймгаас дээрх тэмцээнүүдэд баг оролцоогүй.

Хамгийн сүүлд Дархан хотын бизнес эрхлэгчид Эрдэнэтийн залуусыг дэмжиж, ивээн тэтгэж оролцуулсан санагдана. Тэгвэл өнөөдөр бид аймгийнхаа нэрийн өмнөөс тоглодог баг, тамирчидтай болохын тулд өсвөр үе, хүүхэд багачуудын дунд анхныхаа тэмцээнийг зохион байгуулж байна. Эндээс Эрдэнэтийн нэрийг дуурсгах тамирчид төрөн гарна. Энэ удаагийн тэмцээн гурван насны ангиллаар, эмэгтэй эрэгтэй төрөлд болж байгаа. Нас бүрийн эхний гурван байрт шалгарсан баг алт, мөнгө, хүрэл медалиар шагнуулна. Цаашдаа жил бүр Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Нутгийн зөвлөлийнхөний дэжлэгтэйгээр энэ тэмцээнийг уламжлал болгон зохион явуулахаар төлөвлөж байна” хэмээсэн юм.

Монгол улсын хамгийн өндөр хүн, гавьяат тамирчин Ц.Шаравжамц Эрдэнэтийнх. Ганц нэгхэн хоногийн өмнө Улаанбаатар хотноо Чингисийн талбайд “3х3” сагсан бөмбөгийн 18 хүртэлх насныхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргаа шалгаруулсан. Тус тэмцээний 18 хүртэлх насны ангилалд гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од Монголын багт амжилттай тоглон шигшээ наймд шалгарсан амжилт үзүүлсэн билээ. Амарын талбайд болж буй “3х3” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд маргааш тодорно.     

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг