ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа
Мэдээ мэдээлэл 3 сарын өмнө     109    0

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.   Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо. 

Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран байгаль орчин, экологиийн чиглэлээр, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг 5 чиглэлээр 13 арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэргүүлэгчдийн VIII хуралдаанаар Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын зардлын жагсаалтыг батлан хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон юм. 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг