Тээврийн хэрэгслийн салхины шилэнд тень наах, улсын дугаар хааж тор тавихыг хориглосон
Хотын амьдрал 1 сарын өмнө     92    0

Амралт зугаалгын улирал эхэлж замын хөдөлгөөн ихэсч байна. Жолооч нар машины урд хэсэгтээ ялаа шавжнаас сэргийлж тор хаалт тавьдаг. Ингэхдээ тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хаасан байдаг. Энэ нь зам тээврийн хөдөлгөөнд саад учруулдаг учраас Зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах заалттай. 

Мөн машины урд салхины шил, урд хаалганы шилний тольны харах хэсэгт тень наахыг хориглосон учир Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох аж. Хар тень нааснаар осол гарах өндөр эрсдэлтэй байдгийг Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч Э.Өлзийсүрэн ярилаа. Харин нарны хэт ягаан туяаны харшилтай жолооч эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор стандартын дагуу тень наах боломжтой.        

Сургууль цэцэрлэг амарсан энэ үед хорооллын доторх замд бага насны хүүхдүүд унадаг дугуй, ролик, скютер унах нь ихэссэн. Унадаг дугуйгаар дугуйн зам болон явган хүний замаар явахыг  зөвшөөрсөн байдаг. Тиймээс үр хүүхдүүдээ анхаарч замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг сануулж байна. Аялал зугаалгын үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, бензин шатахуунаа хангаж замд гарахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг