Шилэн дансны хуулийн дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулна
Уул уурхай 4 сарын өмнө     151    0

Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.   “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Шилэн дансны хуулиар дагаж мөрдөх хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг удирдлагуудад танилцуулах шаардлагатай болжээ.
   Эрдэнэт үйлдвэр өмнө нь энэ хуулийн хүрээнд найман төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байсан бол статус өөрчлөгдсөнөөр тухайн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулах шаардлагатай болсон байна. Төсөв зарцуулах үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод, нээлттэй байршуулснаар иргэд, олон нийт үнэн бодит мэдээллээр хангагдаж, сэтгэл ханамж өсөх сайн талтайг сургалт зохион байгуулагч аудиторууд зөвлөлөө. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төрийн Аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн аудит гүйцэтгээд байгаа юм.

Эх сурвалж :”Erdenettoday.mn

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)