“Юнивишн”-ий ухраадаг үйлчилгээ гэр хорооллын иргэдэд хүрэх гэж байна
Хотын амьдрал 2 сарын өмнө     150    0

Төв суурин газрын орон сууцны хорооллын иргэд л гэртээ  “Юнивишн”-ий ухрааж үздэг үйлчилгээг л авдаг гэдэг явцуу ойлголт үгүй болох гэж байна, цаана чинь. Тэр дундаа Эрдэнэт хотын гэр хорооллын багуудын айл өрхийн цэнхэр дэлгэц “Юнивишн”-тэй холбогдсоноор хүссэн контентоо ухрааж үзэх  үйлчилгээ иргэдэд ойртож хэрэглэгчдийн хүсэлт, эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болох том ажил хэдийнэ эхэлжээ. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч “Юнител” группээс  хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олон талын үйлчилгээг нэвтрүүлсээр байгаа . Үүний  нэг нь олон мянган хэрэглэгчийн итгэлийг хүлээгээд байгаа “Юнивишн”-ий үйлчилгээ юм. “Юнител” группээс санаачлан таван тэрбум төгрөг  буюу 100 хувийн хөрөнгө оруулалтаар  Орхон аймгийн гэр хорооллын 8 багт шилэн кабель татаж, 5000 гаруй айл өрхийг “Юнивишн”-д холбохоор болжээ. Энэхүү үйлчилгээнд гэр хорооллын Шанд багт 446 айл өрх, Наран багт 491, Цагаанчулуут багт 1013, Рашаант багт 892, Баянбулаг багт 378, Их залуу багт 1201, Яргуйт багт 654, Уртын гол багт 535 айл өрхийг хамруулах юм байна. Харин үлдсэн багуудыг 2 дахь шатанд бүрэн хамруулахаар төлөвлөж байгаа талаараа “Юнитель” группын Орхон аймаг дахь суурин төлөөлөгч Д.Төгсбаяр ярьж байна.

“Юнивишн”-ий үйлчилгээнд хамрагдах айл өрхүүдийн урьдчилсан захиалгыг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн авч эхлээд байна.  Долоодугаар сарын 8 гэхэд анхны айл өрхүүдэд “Юнивишн”-ий ухрааж үздэг үйлчилгээ бүрэн нэвтрэх гэнэ. Хотын төвийн айл өрхүүд “Юнивишн”-ий үйлчилгээг сарын 36-43 мянган төгрөгөөр авдаг. Харин гэр хорооллын иргэд сард 21-36 мянган төгрөгөөр “Юнивишн”-ий иж бүрэн үйлчилгээ болох ухрааж үзэх, өндөр хурдны интернэт, “Wi-Fi” болох боломжийг “Юнител” группын хамт олон Эрдэнэт хотын гэр хороололд ийнхүү нэвтрүүлэх гэж байна.

“Юнител” группын орон нутагт хийж буй энэхүү томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг  аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллаж байна. Талууд албаны уулзалтаа хийж тун удахгүй албан ёсоор гэрээ байгуулах гэнэ. “Юнител” группээс  анх 2011 онд “Юнивишн” компанийг байгуулж,  айл өрхүүдийг шилэн кабелийн сүлжээгээр интернэтэд холбож, интернэтийн хөгжлийг шинэ түвшинд авчирч байсан түүхтэй. Ингэснээр мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт шинэчлэлийг нэвтрүүлж, дэлхийн хөгжлийг хэрэглэгчиддээ мэдрүүлэх тэрхүү боломжийг нь бүрдүүлж өгсөн юм.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг