Д.Сайзмаа: Төсвийг ил тод байлгахын тулд хуулийг сайн сурталчлах шаардлагатай
Нийгэм, Улс төр 29 өдрийн өмнө     76    0

Орхон аймгийн хэмжээнд шилэн дансны бүртгэлтэй аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын  нягтлан бодогч нарт зориулан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн яамтай хамтран сургалт хийсэн байна. Уг ажлыг зохион байгуулсан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Д.Сайзмаатай ярилцлаа. 

-Сургалтад хэчнээн хүн хамрагдаж байна вэ?

-Санхүүгийн хяналт, аудитын албанаас Орхон аймгийн ЗДТГ-ын багцад хамаарах 78 байгууллагад улирал бүр дотоод аудит хийдэг.  Аудитын дүн мэдээг аймгийн удирдлага, Сангийн яаманд хүргүүлдэг. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнээс хойш анх удаа Сангийн яамнаас мэргэжилтэн урьж, сургалт зохион байгуулж байна.  Аймгийн хэмжээнд 441 аж ахуйн нэгж байгууллага шилэн дансны нэгдсэн бүртгэлтэй байдаг. Сургалтад аймгийн Засаг даргын төсвийн багцын 78 байгууллага хамрагдаж байна. Үүнээс гадна шилэн дансны нэгдсэн сайтад мэдээллээ байршуулдаг бүх байгууллагыг оролцуулж байгаа нь онцлог боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон 10 сая төгрөгөөс дээш орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авсан байгууллагууд хамаарна. Нийтдээ 160 гаруй хүн сургалтад оролцож, мэдээлэл авсан.

-Нягтлан бодогч нар тулгамдаж байгаа асуудлаа ярьж байна. “Бонд, хувьцаа” гэсэн заалтыг  орхичихдог гэлээ. Цаашид энэ сургалтыг үргэлжлүүлэн хийх үү?

-Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2018 онд дөрвөн удаагийн сургалт явуулсан. Улирал бүр сургалт зохион байгуулж , 202 байгууллагын 267 албан хаагчийг хамруулсан. Шилэн дансны нэгдсэн админ нь Сангийн яам байдаг.  Систем нь ачаалалтай, 21 аймгаас мэдээлэл очдог учраас хүндрэл гардаг. Иймээс энэ оны эхний улирлаас системд өөрчлөлт орж байна. Хариуцлага, тавигдах шаардлага нэмэгдэх юм. Шилэн дансны нэгдсэн хуудсанд мэдээлэл оруулдаг аж ахуйн нэгж байгууллага төрийн өмчит компаниудыг орхигдуулалгүй сургалтад хамруулахыг зорьж байна. Цаашид иргэдэд Шилэн дансны хуулийг сурталчлах сургалтыг үе шаттай хийх шаардлага гарч байгааг мэргэжлийн байгууллага санууллаа.

-Сургалт зохион байгуулах зардлыг яаж гаргадаг вэ? Иргэдэд сурталчлах зардлыг жилийн төсөвдөө тусгадаг уу?

-2017 онд төсөвт тодорхой хэмжээгээр тусгагдаж сургалтуудыг хийж  байсан. 2018 оны сургалтыг төсвийн төсөлдөө хүргүүлж, бага хэмжээний  мөнгө тавигдсан. Шилэн дансны хуулийн тухай хэрэгжилтийг хангах, иргэдэд нээлттэй мэдээлэх, төсвийг ил тод байлгахын тулд хуулийг сурталчлах, албан хаагчдыг мэргэшүүлэх нэн шаардлагатай байна.

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг