Эрдэнэтийн Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох Ерөнхийлөгчийн зарлиг удахгүй гарах гэнэ
Хотын амьдрал 2 сарын өмнө     277    0

 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар бөхчүүлд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцжээ. 

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул  Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон байна. Тун удахгүй Эрдэнэтийн Б.Эрдэнэхүүд Монгол улсын начин цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарах бололтой. Б.Эрдэнэхүү нь өнгөрсөн оноос эхлэн томоохон баяр наадмуудаар “Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Хангарьд спорт хорооны бөх” хэмээн дуудуулж байгаа билээ.

Б.Эрдэнэхүү нь 2010 онд Баянхонгор амйгийнхаа наадамд зодоглосон 256 бөхөөс найм давж түрүүлэн аймгийн арслан болж байсан юм.

Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэсэн байна.    

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг