Б.Бат-Эрдэнэ: Дарга нарын гадаад айлчлалаас илүү мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой
Нийгэм, Улс төр 27 өдрийн өмнө     105    0

“Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-аас санаачлан “Төрийн албан хаагчдын туршлага солилцох” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын дунд эссе бичлэгийн уралдааныг зарласан. Эссе бичлэгийн уралдаанд 16 байгууллагын 23 төрийн албан хаагч өрсөлдсөн байна.  

Үүнээс 10 төрийн албан хаагч шилдэгээр шалгарлаа. Баян-Өндөр сумын ЗДТГ, ХХААГ, ХХҮГ, Татварын хэлтэс, НДХ, Улсын бүртгэлийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Нийтлэг үйлчилгээний албанаас шалгарсан албан хаагчид БНСУ-ыг зорихоор батламжаа гардан авлаа.

Төрийн албан хаагчдын шалгаруулалтын үеэр “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Б.Бат-Эрдэнэ: “Бид БНСУ-ын Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний дагуу төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлыг хийж байна. Дарга нарын гадаад айлчлалаас илүү мэргэжилтнүүдийг чадавхжуулахыг зорьсон. Шалгарсан төрийн албан хаагчид БНСУ-д 10 хоногийн турш харьяа салбар чиглэлийн газартаа ажиллана. Тэд Солонгосын төрийн албан хаагчидтай цуг амьдарна. Өглөө ажилдаа явахаас эхлээд орой тарах хүртэл хамт байж, дадлагажна” гэж ярьлаа.

Мөн тэрбээр  цаашид “Төрийн албан хаагчийн шалгалтанд эссе бичлэг бичих шалгалт оруулах шаардлагатай. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг БСШУС яам, МУИС-ийн эрдэмтэн судлаач нар хийсэн. Төрийн албан хаагчид бичсэн эссе бичлэгээрээ илтгэл тавьж танилцуулсан.  Цаашид энэ ажлыг уламжлал болгон явуулахаар төлөвлөж байна. Хөгжингүй орны туршлагаас салбар бүрийн мэргэжилтэнээ суралцуулж Эрдэнэт хотдоо үнэтэй хувь нэмэр оруулна” гэдгийг онцолж байлаа.

Р.Ханд

 

Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetNews.mn хариуцлага хүлээхгүй болно.
Зочдын сэтгэгдэл (0)

Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?

  • Хүүхэдтэйгээ тогтмол ярилцдаг
  • Ямар нэгэн асуудал байгаа мэт санагдмагц ярилцдаг
  • Хааяа нэг асуудаг
  • Хүүхэд маань өөрөө л хэлэхгүй бол асуудаггүй
  • Аль болох зайлсхийдэг